Модон хохимой өдөр

2020 оны 12-р сарын 30 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil

-Аргын тооллын 12 дугаар сарын 30. Лхагва (Буд) гараг (2020)

-Билгийн тооллын 16, улаагчин хонь, хэрцгийн охин-5 од, суудал хий, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд байрлах тул мэс бүү хүргэ.

-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.

-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх