Эрчим хүчний салбарын шилдгүүд шагналаа гардлаа

2020 оны 12-р сарын 30 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS5875

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолыг үндэслэн эрчим хүчний салбарт идэвх санаачлагатай, олон жил үр бүтээлтэй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг Эрчим хүчний сайдын тушаалаар шагнан урамшууллаа.

2020 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ салбарын хамт олноо манлайлсан Засвар механикийн заводын Тэргүүлэх эрчим зүйч Б.Хишигсүрэнг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, цахилгаанчин А.Гантулга, Ө.Даваажав, сантехникч Н.Баярхүү, комперосрмашинч Г.Төгсбат нарыг яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнав.

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехийг өргөтгөн шинэчлэх ажилтай холбогдуулан тус ажилд гар бие оролцож, амжилттай ажилласан эрчим хүчний салбарын шилдгүүддээ халуун баяр хүргэе.

И.Чинтогтох

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх