Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай боллоо

2020 оны 12-р сарын 31 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
133559666_202599464862119_7034326700894602021_o

Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нэгэн баяртай мэдээ дуулгаж Соёлын сайд С.Чулуунд батламж гардууллаа.

Батламжид “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээн бичжээ.

Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.

Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн Монголын ард түмэн яг одоогийн байдлаар теле тоглолттой зэрэгцэн 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөөд байна. Таны хандивласан төгрөг бүр зөвхөн хүүхдийн хөгжлийн төлөө зориулагдахаас гадна олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ил тод нээлттэй хэрэгжих юм.

Монголчууд шинэ оны босгон дээр бүхнийг хүүхдийн төлөө зориулахаар нэгдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх