Өнөөдөр цагаагчин гахай өдөр

2021 оны 01-р сарын 03 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 1 дүгээр сарын 3. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 19, цагаагчин гахай, их морь-9 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:12.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Замд явах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, гөлөг тэжээх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, үхэгсдийг оршуулах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ хувцас эсгэх, мал худалдахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх