Буяны ажлын QR кодтой автомашинаар архи худалдаалж байжээ

2021 оны 01-р сарын 07 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
136749762_1554189648107778_5697531372607795431_o

Иргэн Ж.А нь 1х-2х-Ухх улсын дугаартай Буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөн оролцож 1л хэмжээтэй “Болор” архи 1 ширхэг, 1л хэмжээтэй “Эдэн” архи 1 ширхгийг худалдан борлуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны орчимд “Бүргэд такси үйлчилгээ”-ний жолооч А нь 0х3х-Ухх улсын дугаартай автомашинаар 0,75л хэмжээтэй “Экспорт” архи 7 ширхгийг гар дээрээс худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

136944591_1554189701441106_891058595123098698_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх