Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Анагаах Ухааны Доктор, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Чимэдсүрэн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээ мэдээлэлдээ: Өнөөдрийн 17 цагийн байдлаар Монгол Улсад 1362 дотоодын халдвар илэрснээс 889 нь эдгэрч, ХӨСҮТ-д 232, Цэргийн төв эмнэлэг 210, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13, ЭНЭҮТ-II-т 7 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт Ковид-19 халдварын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулж бэлдсэн орны нөөцийн 9.5 хувийг одоо ашиглаж байгаа учраас орны нөөц хангалттай гэв.
ДЭМБ-аас 28 хоног халдварын голомтоос халдвар гараагүй тохиолдолд идэвхжил нь зогслоо гэж үздэг. Өнөөдрийн байдлаар идэвхжиж байгаа голомт нь Сүхбаатар аймгийн Сэлэнгэ сум байна. Тус суманд сүүлийн 16 хоног өвчлөл гараагүй явж байна. Сэлэнгэд хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнтэй байна гэж үзэж байна. Сэлэнгэ сумын хувьд эхний ээлжид халдвар нэг хүнээс найман хүнд халдварладаг байсан бол ЭМЯ, АОК-оос хариу арга хэмжээ шуурхай авсны үндсэн дээр халдварлуулах индекс буурч голомт намжмал байдалтай байна.
ЭМЯ-аас ард, иргэддээ авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг мөрдсөнөөр хэрхэн үр дүн гарсан талаар товч танилцуулъя. Тухайлбал, амьсгалын замын өвчин жил болгон өвчлөл өндөр байдаг. Тус өвчлөл 10 мянган хүн ам тутамд 2018 онд 60.4 хувьтай, 2019 онд 66.2 хувьтай байсан бол бид амны хаалт зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барьснаар 12.5 хувь болтол бууруулж чадсан юм. Нөгөөтэйгүүр Засгийн газар, ЭМЯ-аас ковидтой зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдээ хамруулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
