Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээий хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс гаргах болсон юм. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумын болон отроор яваа малчин өрхөд 1,200 тн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.
Говь-Алтай аймгийн 10 сумын 4,200 малчин өрхөд 1,1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16,300 малчин өрхөд 4,2, Баянхонгор аймгийн 20 сумын 1,200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4,000 малчин өрхөд 1,0, Дундговь аймгийн 15 сумын 7,200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох юм.
Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах бөгөөд Дэлхий банкны журам, дүрмийн дагуу хяналт тавихаар болжээ. Мөн малыг нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, тэжээлийн хэрэгцээг тооцох, тэжээх малаа сонгох, тэжээх зөвлөмжийг хүргүүлж байна. Хүчит тэжээлийг “Баялаг Фийд” компани үйлдвэрлэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
