Албаны, ажлын үнэмлэх байхгүй бол автомашины QR кодыг хураан авч байна

2021 оны 01-р сарын 09 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Хатуу хөл хорионы үед ажиллаж байгаа алба хаагчид хөдөлгөөнд оролцохдоо QR код бүхий авто машинаар зорчиж байгаа. Гэхдээ сүүлийн үед QR код бүхий автомашиныг тухайн эзэмшигч бус гэр бүлийнхэн, найз нөхөд нь хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Иймд цагдаагийн байгууллагаас QR код бүхий автомашинаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ажлын үнэмлэхийг давхар шалгаж эхэлжээ. Хэрвээ тухайн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ ажлын үнэмлэхгүй зорчиж байвал QR кодыг хураах арга хэмжээ авч эхлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.