Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр дүүргийн есдүгээр сургууль дээрх шинжилгээний цэг дээр очин, иргэд сайн дураараа коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж буй нөхцөл байдлыг шалгалаа. Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын бодис, давс, дайрга цацах ажлын явцыг шалгаж, “Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын байр суурийг сонсов.

Цаг агаар эрс хүйтэрсний улмаас өглөө оройдоо цас орж, нийтийн эзэмшлийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд дөрвөн бүсийн /Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу/ нийтийн эзэмшлийн 51 байршлын 1.102.097 /нэг сая зуун хоёр мянга ерэн долоо/ метр.квадрат зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага хариуцан ажиллаж байгаа.

Улмаар нийтийн эзэмшлийн автозамуудын халтиргаа гулгааг арилгах зорилгоор өглөө, оройдоо тусгай зориулалтын тоног төхөөрөмжид дөрвөн автомашинаар өдөртөө 17.1 тн тусгай зориулалтын бодис, 20.9 тн давсыг цацаж, автомашинуудын зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 122 тн тусгай зориулалтын бодис, 405.8 тн давс, 50 тн дайрга нөөцөлсөн. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагад 79 тн тусгай зориулалтын бодис, 258 тн давс, 82 тн дайрганы нөөцийн үлдэгдэлтэй, 450 ширхэг цас цохигч, 200 ширхэг цас хусуур, 890 ширхэг хүрзний багаж хэрэгслүүд байгаа юм. 2020 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 27 чиглэлд 144035 м2 зам талбай шинээр тавигдсан учраас өмнөх жилүүдээс илүү их давс бодисны нөөцийн зардлууд нэмэгдэж байгааг хэллээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
