Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 12.484 хүн хамрагджээ

2021 оны 01-р сарын 13 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
136355568_1554828864710593_3223409984647405791_o
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.484 хүн хамрагдсан байна.
Ажилласан шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 361 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 496.197 хүнийг шинжилгээнд хамруулснаас 424.057 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 639, ойрын хавьтал 3121, дам хавьтал 21.184 хүн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.