Өнөөдөр хөх луу өдөр

2026 оны 11-р сарын 26 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 17, жил өдөр хөх луу, мэнгэ 3 хөх, суудал ус, гөрөөсөн толгой-4, хотолчуулган барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:13-17:05.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул өнгө зүс доройтох тул цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг болой.
Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, хот балгад байгуулах, газар хагалах, тариа ногоо тарих, үхэгсдийн үйлд сайн. Үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх