Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан яг одоо болж байна. Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 гишүүн чөлөө авч, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлыг эхлүүлээд байна.
Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сонсож, дэвшилттэй зүйлийг дэмжиж ажиллах, үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо баримт, шалтгаан нөхцлийг судалсны үндсэн дээр 2021 төлөвлөгөөнд тусгах ажлын саналууд, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримт, нөхцөл байдал болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах юм.
Хуралдаанд Дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Прокурорын газар, МХГ, ОБХ-ээс төлөөлөгч нар оролцож байна.
Хурлыг Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Дүүргийн ГХУСАЗСЗ-ын дарга Б.Сэмжидмаа нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2020 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ИТХ-ын 2020 оны 3/02 дугаар тогтоолын дагуу “Хүүхэд хамгаалах түр байр”-ыг ашиглалтад оруулахаар болсон. Мөн Монгол улсын Засгийн газар, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу БГД-ийн ИТХ-ын даргын 2020 оны А/156 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд “Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулж, дээрх аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид ч гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд та бүхэн санал бодлоо хуваалцаарай.” хэмээлээ.
Баянгол дүүрэг нь 225840 хүн амтай, 30311 Аж ахуй нэгжтэй бөгөөд 2020 оны 11 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтын 15,7 хувийг эзэлж, дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаар хоёр дугаарт орсон.
Цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам сайжруулж, хууль сахиулах болон мэргэжлийн байгууллага иргэн, ААН-ийн хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлснээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадна хэмээн үзэж байгаа аж. Мөн салбар зөвлөлд дэд зөвлөлийн байгууллагуудаас 2021 оны төлөвлөгөөнд тусгах саналыг ирүүлсэн байгаа бөгөөд төлөвлөгөөний төслийг танилцуулж батлуулах аж.









Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
