НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ2” аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.

Үүний эхлэл болж АПУ ХК нийт 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв. Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл “Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй, ажлын байрууд хумигдахгүй байх нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого нь тасалдсан, ажлын байр нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа” гэв.

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн “Дэм дэмэндээ2” аяныг дэмжин СХД-ийн 500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна. Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
