Нийслэлийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим номын дэлгүүр байдаг. Дэлгүүр бүрт шилдэг борлуулалттай ном буюу бестселлер номыг танилцуулдаг булан бий. Хэрэглэгчид тухайн хэсэгт тавигдсан номыг хамгийн сайн борлуулалттай, хамгийн их уншигчидтай ном гэж дүгнэж, сонголт хийх тохиолдол олон. Харин бестселлерт тавигдсан ном бүхэн хамгийн их уншигчидтай ном мөн үү, зохиолчид тодорхой тариф төлж өөрийн бүтээлийг бестселлерт оруулдгийг та мэдэх үү.
Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, зөв мэдээллээр хангахгүй байх, нийтийн уншлагын чиг хандлагыг хуурамчаар тодорхойлж байгаа явдал юм. Нөгөө талаас номын найруулга, үг үсгийн алдаатай номыг бестселлер болгож өргөмжилснөөр ялангуяа хүүхдүүдэд алдаатай бичих, буруу хэвшил суулгаж байна.
Иймд ШӨХТГ, “Номын ертөнц ТББ”-тай хамтран дээрх асуудлыг цэгцлэх, ISBN авсан номууд стандарт хангаж байна уу гэдгийг тодорхойлох зорилготой хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийж борлуулалтын мэдээгээр ҮНДЭСНИЙ БЕСТСЕЛЛЕР номыг тодруулах, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, ISBN –ийг ямар компани олгох вэ, номын стандартыг тогтоож, хэл найруулга, үг үсгийн алдаагүй номыг уншигчдад хүргэдэг байхын төлөө ажиллах юм гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.



Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
