Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байрны оршин суугч иргэнээс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвар батлагдаж, тус байранд дүүргийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоогоод байсан. Дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийж ажиллав. Өнөөдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүмүүсийн хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа. Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулсан дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хорооны Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нартаа талархлаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэн та шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүн хүн хоорондын зай барихыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
