Өнөөдөр шар бар өдөр

2021 оны 01-р сарын 30 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
-Аргын тооллын 1 дүгээр сарын 30. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын 17, шар бар, их морь-9 од, суудал мод, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:49.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул өнгө зүс доройтно тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, хот балгад байгуулах, үхэгсдийн үйл, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх