Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа. Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв.
Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Соёлын сайдын ажлыг үргэлжлүүлэн ажиллах болно. Мөн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана” гэлээ.
Соёлын сайд Ч.Номингийн намтар
Тэрээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн.
2006-2007 онд “Гацуурт” группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байсан.
Авсан шагналууд
2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал-Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн
– Космополитан сэтгүүл 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- “Hollywood Reporter” 2015 он Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
