Аюулт үзэгдэл, ослын 234 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2021 оны 02-р сарын 01 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A6668-6r0d5jjsrl6kbop5b9jeysfwslnpfp2knxg8bi0e0qo-6y8gk3pm8pgmi810ux0nz5hhn02inb6w4d3n1887cjk

Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 25-31-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 234 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 152 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52  нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 157 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх