“Нинжин сэтгэл хайр” сангийн хамт олноос 24 цагийн хугацаанд хандивын аян өрнүүлэн Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн ‘’Өнөр бүл’’ төвийн хүүхдүүдэд цугласан хандивын мөнгөн тусламж болон бараа бүтээгдэхүүнийг хандивлалаа.
Тус хандивын аянаар үндэсний үйлдвэрлэгчид, хувь хүн сэтгэлийн дэм болгож мөнгөн тусламж болон эд бараа цуглажээ.
Тухайлбал дээл, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, будгийн хэрэгсэл, ор хөнжлийн даавуу гэх мэт олон төрлийн зүйлсийг хандивласан байна.
Тус төв нь анх Ю.Цэдэнбалын гэргий А.Филатовагийн санаачлагаар 1974 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 5000 гаруй хүүхдийг амьдралд хөл тавихад нь тусалсан аж.
Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл” хүүхдийн төвд 200 орчим хүүхэд амьдарч, сурч, хүмүүжиж байна.
“Өнөр бүл” төвийн багш, ажилтнууд сурагчдынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд урлаг, спортын олон авьяас, хувь хүний хөгжилд анхаарч ажиллаж байгаагаа онцолж байлаа.
Мөн хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилготойгоор сэтгэл заслын өрөөг байгуулаад байгаа юм байна.
Арга хэмжээний үеэр “Нинжин сэтгэл хайр” сангийн тэргүүн Л.Нинжжамц хэлэхдээ
“Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийнхөнтэйгөө ажиллаж байна. Хоёроос 18 насны 200 орчим хүүхдүүдийн жилийн хэрэглээний асуудал байдаг. Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдэд борооны цув, усны гутал, пүүз, гэрийн углааш гэх мэт маш олон зүйлүүд хэрэгцээтэй байдаг. Одоо хүртэл гэртээ өмсөх гэрийн хувцас хэрэгтэй.
Нэг зүйлийг тодруулаад хэлэхэд ард иргэд маань асрамжийн газрын хүүхдүүд юм чинь олон газраас хандив өгдөг байх гэж бодож магадгүй. Гэхдээ өнчин, хагас өнчин хүүхдүүдийн сэтгэл зүрх, хэрэглээг эцэх, эхтэйгээ байгаа хүүхдүүдтэй харьцуулахын аргагүй өөр юм. Улсаас эдгээр хүүхдүүдэд мөнгө төсөвлөдөг ч хангалтгүй байдаг. Жишээ нь өвлийн улиралд гурван жилд нэг удаа өвлийн гутал, хувцас, куртик сольдог. Дотуур хувцсыг жилд хоёр удаа сольдог. Энэ болгон нь хүрэлцдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм шүү.
Тийм учраас манай “Нинжин сэтгэл хайр” сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Бид нар энэ хүүхдүүдэд зориулсан ямар ч тусламж дэмжлэгийг авахад бэлэн” гэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
