Монгол Улсын Шадар сайд,Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханд хаягласан саналыг хүргэж байна

2021 оны 02-р сарын 04 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jamba_large

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД,

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА

С.АМАРСАЙХАН ТАНАА  

УОК-ООС КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ӨГӨХ САНАЛ

2021.02.03

ОРШИЛ

Хүн төрөлхтний түүхэнд олон удаа өвчин зовлон тохиолдож тэр болгонд хүмүүс амьд үлдэхийн тулд танин мэдэх, зовлонгоос ангижрахын тулд бүхий л арга хэмжээг авч ирсэн бөгөөд судалгаа шинжилгээ, арга барил, технологи хөгжихийн хэрээр шинээр үүссэн өвчин эмгэгийг танин мэдэж эмчилж, эрүүлжиж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангасаар ирсэн билээ.

Хүний нийгэм оршин тогтнохын хэрээр шинээр халдварт өвчин,эмгэг төрөгч, үүсгэгч  цаашид ч бий болж  хүний эрүүл мэндэд нөлөөлсөөр байх нь дамжиггүй  ээ. Байгаль дэлхий, уур амьсгал, ан амьтан, өвс ургамал, хүмүүсийн хоол тэжээл, амьдралын хэв маяг, шинжлэх ухаан технологийн хөгжил, шинээр бий болсон хими биологийн бүтээгдэхүүн гэх мэт маш олон зүйлийн биетүүдийн харилцан үйлчлэлээс болж  цоо шинээр амьтан ургамал, бичил биет , амьд уургийн бүтцүүд бий болсоор байх болно. Үүний нэг тод жишээ бол хүн төрөлхтний түүхийн хугацаанд гарсан шинэ шинэ өвчлөлүүд, 1918-1919 оны Испанийн ханиад, 1960-70-аад оны грипп, 2000-аад оны SARS, N1N1 зэрэг өвчлөлүүд шинээр гарч хүний нийгмийн амьдралд үе үе нөлөөлсөөр ирсэн. Өнөө үед тохиолдож буй титэм вирусийн өвчлөл, Ковид-19 нь мөн түүний нэгэн адил хүн төрөлхтөнд тохиолдож буй гамшигт өвчлөл юм.

Байгал дэлхийд тохиолдож байгаа юмс үзэгдэл, хүний нийгмийн амьдралтй шууд уялдаа хлолбоотой, шүтэлцээтэй бодит тохиолдол юм. Амьд организтын бүтээгч материал нь уураг, түүний найрлага, амин хүчлүүд юм. Амьд организмын өнөөдөр мэдэгдэж байгаа хамгийн жижиг бичил бүтцийг вирус гэж үзэж байна. Вирус нь бүрдүүлж байгаа уургийн найрлагаас хамааран төрөл бүрийн бүтэц, амьдрал-оршин тогтнох хэв маяг, үйл ажиллагаатхй байх бөгөөд  орчин нөхцөл, гадна лотоодын нөлөөлөөс хамааран амьдрах үйл ажиллагаа. Оршин тогтнох төлөв нь байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс вирусийн олон төрлүүдээс титэм хэлбэрийн вирус нь амьдралын хэв маягаа өөрчилж, мутацилагдаж хоруу чанар, чанар нь улам идэвхитай болж, өөрийн амьдра, амьд ахуйгаа хадгалах төлөв шинжтэй болдог. Иийм үйл явц дэлхий дээр байнга явагдах бөгөөд амьтан ургамлын биед амьдарч хадгалагдан, нэгээс нөгөөд дамжин тархаж байдаг. Тиймээс Ковид-19 вирус бол хүний биед оршиж, амьдарч, хүний амьдралын чухал эд эрхтнийг эмгэг байдалд оруулж, өвчлүүлж  амь насыг нь бүрэлгэж байна.

КОВИД-19 –ИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ ТАРХАЛТ

Энэ хэлбэрийн вирус нь байгал дэлхий дээр оршиж байсан бөгөөд өөрийн амьдралын таатай нөхцөлд хүн амын дунд халдах, мутаци төлөвт шилжин, богино хугацаанд сүүлийн 2 жилийн дотор эх дэлхийгээр тарлаа. Вирусын хүний бие махбодод нэвтрэн үржиж хөгжихдөө орчин нөхцөл, хүний биеийн өвчин эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооноос хамааран амьдрах чадвараа улам сайжруулж, шинэ шинэ хэлбэрт шилжиж байна.

Ингэснээр хүнийг өвчлүүлэх, халдварлах, тархах чадвар нь улам сайжирч байна гэсэн үг юм. Иймийн тулд нэгэнт бий болсон энэ вирусын халдварыг зогсоож, хүн амаа өвчлөлөөс хамгаалахын тулд авах арга хэмжээ нь цогц байх ёстой. Дэлхийн улс орнуудад вирус тархаж байгаа, өвчлөлийн тархалтын явц, хурд, идэвхижил нь тухайн улс орны эрүүл мэндийн орчин, хүн амын боловсрол, сэтгэлгээ, амьдралын хэв маяг, хоол унд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаг харилцан адилгүй байна. Тиймээс улс орон бүр өөрийн оронд тохиолдож байгаа өвчлөлийн явцад нарийн судалгаа хийж, хүн амаа эрүүлжүүлэх ажлыг дээрх нөхцлүүдийг ялангуяа, хүн амын нягтрал, суурьшил, хөдөлгөөн зэргийг харгалзан зохион байгуулах ёстой юм. Тийм ажлууд ч хийгдэж байна. Манай орны хувьд Ковид-19 –ийн халдвар 2020 оны хавраас анхны тохиолдол гадны хүмүүсээр зөөвөрлөж орж ирснээр манай эмч нар Ковид-19 –тэй нүүр тулж эхэлсэн. Монгол улсад Ковид-19 – тархаж байгаа нь хэд хэдэн үе шатанд хуваан үзэж болох юм.

Эхний үе: Ковид-19 –ийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд

Хоёрдугаар үе: Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг тусгаарласан хүмүүст илэрсэн үе

Гуравдугаар үе: Тусгаарлагдсан хүмүүсийн ар гэр, танил хүмүүсийн дундах тархалт

Дөрөвдүгээр үе: Ковид-19 –ийн хавьтлуудын тархалт эмч эмнэлгийн ажилтнуудыг хамарсан

Тавдугаар үе: Хүн амын дунд тархалт илэрсэн гэж нарийн хувааж болох ч ерөнхийдөө 3 хувааж болно. Үүнд:

  1. Зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлын халдвар
  2. Голомтлогдсон халдвар
  3. Хүн амын дундах халдварлалт.  Иймээс одоогийн байдлаар хүн амын дундах халдварлалт явагдаж байна.

КОВИД-19 –ИЙН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Энэ өвчлөлийн эсрэг өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ нь  үндсэндээ халдварт өвчин, тэр дундаа гоц халдварт өвчин, цар тахлын хэмжээнд хүрэх үед авах ёстой эрүүл мэндийн тогтоосон дэг журмын дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гэж үзэж байна. Гэхдээ авах ёстой арга хэмжээг авсаар байтал өвчин улам тархаж байгаагийн учир нь олон зүйлийн хамааралтай юм. Энэ нь  Монгол орны гадаад орчин, хүн амын хөдөлгөөн, уг өвчнөөс сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг боловсрол, эрүүл мэндийн ажилтны мэдлэг туршлага, багаж тоног төхөөрөмж болон эдийн засгийн боломж, уг өвчний тархалтын зүй тогтолтой шууд хамааралтай байна.  Өөрийн орны нөхцөл бололцоонд тулгуурлан авсан боломжтой бүх арга хэмжээг үгүйсгэж болохгүй бөгөөд харин ч хохирол багатай тэмцэж байгааг тэмдэглэж байна. Гэхдээ энэ тэмцэлд гарч байгаа алдаа дутагдал нэлээд байгаа нь үр дүн, муу болгох, эрсдэл ойрхон байна.

Өвчний тархалтанд нөлөөлж болох зүйлс:

  1. КОВИД-19 –той тэмцэх бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох
  2. КОВИД-19 –той тэмцэх эмч мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх
  3. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх
  4. Хүн амыг айдас хүйдэсгүй байлгах, тайван амгалан байдлыг хангах
  5. КОВИД-19 –ийн онош эмчилгээний арга барилыг сайжруулах
  6. Урьдчилан сэргийлэх, өвчлөгсдийг тусгаарлалтыг зөв зохистой зохион байгуулах
  7. Мэдээллийг зөв шуурхай үнэн бодитой байлгах

КОВИД-19 –ТОЙ ТЭМЦЭЖ БУЙ ӨНӨӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНХААРАХ, ХЯНАЛТ ТАВИХ НЬ

  1. КОВИД-19 –той тэмцэж байгаа өнөөгийн бүтэц үйл ажиллагаа хэтэрхий нүсэр, оновчтой бус, холбогдох нэгж байгууллагууд уялдаа холбоо муу, хэтэрхий дураар ажилласан, чирэгдэл ихтэй, хууль зөрчиж буй хандлагатай,
  2. Онцгой комиссын ажилд хамрагдаж байгаа ажилтнуудын үүрэг хариуцлага тодорхой бус, мэдлэг, мэргэжлийн чадвар муутай, хэтэрхий биеэ дааж тодрох санаархалтай, эрх мэдэл булаацалдах хандлагатай
  3. Онцгой комиссын ажилд хамрагдаж байгаа нэгж байгууллагуудын үүрэг, нөөц бололцоог бүрэн хангалттай дайчлахгүй байгаа
  4. Оношлогдсон өвчтөнийг эмчлэх, хяналт явуулах, шинжлэх, арга барил дутмаг, нэгдсэн удирдамжгүй, улс орны хэмжээнд уг өвчнийг эмчлэх мэдлэгээр эмч нарыг, ялангуяа сум өрх,  нэгдсэн эмнэлгүүдэд хангалттай бэлтгээгүй
  5. КОВИД-19 –той өвчтөнийг эмчилж буй эмнэлэг, тусгаарлах байрны эмнэлэг хамгааллын дэглэм хангалтгүй, хариуцах эзэн тодорхой бус
  6. Монгол улсын бүх иргэд, албан байгууллага, ажлын байр, хөдөлмөр зохицуулалтыг  халдвартай тэмцэх дэг журамтай нийцүүлэн мөрдүүлэх
  7. КОВИД-19 –той тэмцэх үйл ажиллагааг нийт иргэд, улс төрийн хүчнүүдийн нэгдмэл нэг зорилго эрмэлзлэл байх атал зарим хувь хүмүүс улс төрийн хонжоо бодож ажлыг унагах, буруу сурталчлах, хууль зөрчих ёс бус үйл ажиллагаатай хатуу тэмцэх шаардлагатай. Энэ тал дээр иргэн бүрт эрх үүрэг, хариуцлага хүлээлгэх ёстой

КОВИД-19 –ТОЙ ТЭМЦЭХ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

  1. Одоогийн бүтэц ерөнхийдөө хэвээр байх
  2. Оролцогч байгууллагуудын толгой байгууллага нь Онцгой байдлын алба
  3. УОК-ын дэргэд зөвлөх, мэргэжлийн төлөөлөл

      – Эрүүл мэнд

      – Цагдаа

      – Тагнуул

      – Мэргэжлийн хяналт

Тайлбар: Төлөөлөл тус бүр 3-5 мэргэжлийн хүний төлөөлөлтэй байна. Үйл ажиллагаа нь тулгамдсан асуудлыг өөрсдийн албаны чиглэл дагуудаа судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулан онцгой комисст нэгдсэн дүгнэлт шийдвэр гаргуулахад тусгана. Тус бүрийн төлөөлөлд дарга нар бус мэргэжилтнүүдийг оруулах

  1. Онцгой комиссын удирдлага босоо зохион байгуулалттай байж комиссын шийдвэрийг үг дуугүй биелүүлнэ.
  2. УОК-ын бүтцэд нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд дэргэд нь хэрэгжүүлэх Шуурхай штаб ажиллах ба бүрэлдэхүүнд нь мэдээлэл судалгааны хэсэг, хяналт тавих хэсэг, хууль, санхүү, зохицуулалт 24 цагийн ажиллагаатай шуурхай удирдлагын хэсэг байна.
  3. УОК-ын үйл ажиллагаанд оролцож байгаа нэгжүүдийн үйл ажиллагааг тодорхой болгож зөвхөн гүйцэтгэх ажлыг хийлгэх ба хийгдэж буй ажил, гарч буй үр дүн, бэрхшээл, тулгамдсан асуудал зэргийг  нэгж тус бүртээ   нөхцөл бололцоогоороо шийдэх боловч шийдвэр, үр дүнгийн мэдээллийг бие дааж цацахгүй, зөвхөн шуурхай штаб мэдээлэх

КОВИД-19 –ТОЙ ТЭМЦЭХ ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

  1. Сумдын эмнэлэг, өрхийн эмч нарт богино хугацааны сургалтыг КОВИД-19 –ын  онош, эмчилгээний талаар онлайн сургалт явуулж цахим шуудангаар эмчилгээний удирдамж гарын авлагаар хангах
  2. Сум, өрхийн эмч нар өөрийн харъяалал, хамрах хүрээний хэсгүүдэд өвчлөл, илрүүлэлтийн судалгаа хийж, эдгэрсэн өвчтөнүүдэд хяналт явуулж эрсдэлт бүлгийг тодорхойлох
  3. Цар тахалтай тэмцэж буй энэ үед эмчилгээ үйлчилгээний чирэгдэл гаргахгүй, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж иргэдэд өрх гэр бүлдээ болон хөрш  зэргэлдээ хүмүүстээ анхан шатны тусламж үзүүлэх арга барилд сургаж дадлага жуулах

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

  1. Хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах, сэргийлэх ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах
  2. Байр орон сууц, СӨХ-ны удирдлагууд гудамж, хороо хорины удирдлагууд өрх гэрээр мэдээлэл тараах, хяналт явуулах ажлыг зохион байгуулах / Зайнаас, хашааны гаднаас хуудас цаасаар, явуулын радио холбоо, яригч гэх мэт/
  3. Иргэн бүр цар тахлын үед эмнэлгийн анхан шатны тусламжийг өөрсдөө үзүүлэхийн зэрэгцээ хороо, өрхийн эмнэлгээр болон бусад эмнэлгийн лавлагаа төвүүдээр, утсаар онлайнаар зөвлөгөө авахуулж дадлагажуулах
  4. Өвчлөлийн үед эмнэлгүүд яаралтай тусламжийн эмчилгээ үйлчилгээг явуулж яаралтай бус төлөвлөгөөт мэс засал, архаг өвчний эмчилгээг  явуулахгүй тул иргэд яаралтай бус тохиолдлоор эмнэлгүүдээр явуулахгүй байх

 ХҮН АМЫГ АЙДАС ХҮЙДЭСГҮЙ БАЙЛГАХ, ТАЙВАН АМГАЛАН БАЙДЛЫГ ХАНГАХ

  1. Цар тахлын үед нэгжүүдийн гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахдаа иргэдтэй харилцахад онцгой анхааран ажиллаж бухимдал төрүүлэхгүй байх
  2. Хууль илт зөрчсөн тохиолдлуудыг нийтэд ил тод мэдээлж ялангуяа төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүдийн зохисгүй үйл ажиллагаа гаргуулахгүй байхад анхаарах
  3. Нийгмийн хэв журмыг хатуу мөрдүүлэх
  4. Цар тахлын үед өвчтөний хувийн нууцад хамаарах мэдээллийг хууль ёсоор хамгаалах, нэр төрд халдахгүй байх
  5. Цар тахал үеийн хүмүүсийг уйтгар гуниг, айдас хүйдэс, сэтгэлзүйн стрэсст оруулахгүй байх, үүний тулд иргэдийн сэтгэл санааг дэмжиж сайн үйлстнийг тодруулах, ажлын амжилт гаргагсдыг урамшуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ердийн байдлаар үргэлжлүүлэн явуулж байх

КОВИД-19 –ИЙН ОНОШ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БАРИЛЫГ САЙЖРУУЛАХ

  1. Өвчтөн үйлчлүүлэгчдийн эмчлэгдэж байгаа эмнэлэг орчны халдвар хамгааллын дүрмийг хатуу мөрдүүлэх
  2. Цар тахлын эсрэг хамгийн сүүлийн эмчилгээний удирдамжийг хэрэгжүүлэх
  3. Хурдавчилсан болон PSR шинжилгээний ажлуудыг боловсронгуй болгож, өвчний илрүүлэлтийг хэрэгжүүлэх
  4. Цар тахлын эмчилгээний үр дүн, өвчлөгсдийн дархлалын тогтолцоог тодорхойлох, эсрэг бие илрүүлэлтийн шинжилгээг өргөн хийж хүн амын дундах дархлалын тогтолцоог судлах
  5. Цар тахлын өвчний хүндрэл, уушгины эмгэгийн шинжилгээг өргөн хийх
  6. Цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хүчилтөрөгчийн аппаратыг өргөн ашиглах

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ӨВЧЛӨГСДИЙГ ТУСГААРЛАЛТЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ

  1. Тусгаарлах болон эмчлэх эмнэлгийн орны боломжтой нөхцөлд халдвар авсан болон өвчилсөн нөхцөлд эмнэлгийн нөхцөлд тусгаарлах
  2. Халдвар авсан нь тодорхойлогдоогүй нэг ба хоёрдугаар хавьтлуудыг гэрийн нөхцөлд өрхийн эмнэлгийн хяналтанд тусгаарлан PSR шинжилгээгээр хянана.
  3. Тусгаарлах байр болон эмчлэх эмнэлгийн орны хүрэлцээгүй үед халдвар авсан болон хөнгөн өвчтнүүдийг гэрийн нөхцөлд тусгаарлан өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ явуулна
  4. Өвчний шинж тэмдэг тод илэрсэн хүнд болон хүндэвтэр өвчтнүүдэд эмнэлгийн нөхцөлд эмчилгээ явуулах ба КОВИД-19 –мйн өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийг тодорхой болгож сум, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тусгаарлах эмнэлгийг зохион байгуулна.

МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВ ШУУРХАЙ ҮНЭН БОДИТОЙ БАЙЛГАХ

  1. Улс орны хэмжээнд мэдээллийг нэг шугамаар зөвхөн шуурхай штабт өгөх
  2. Албан бус мэдээллийг шуурхай штабаас бусад байгууллага, хувь хүн, эмнэлэг, нэгжүүд нийтэд мэдээлэхийг хориглох
  3. Мэдээллийг шуурхай штабаас батлагдсан тохиолдолд тодорхой цагт
  4. сүүлийн мэдээг хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан танилцуулах
  5. Шуурхай штабын мэдээлэлд өвчний тохиолдол, батлагдсан тоон мэдээллээс гадна бусад зөрчлийн мэдээллийг танилцуулж байх

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

  1. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааг бол бодлого боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх, бүх шатны эмнэлгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах ёстой.
  2. ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн ажлыг чанаржуулж тусгайлан байгуулах зөвлөх багийн зөвлөгөөг ажиллагаандаа тусгаж нэгдсэн бодлогоор хангах
  3. ЭМЯ-ны ажилтнуудын мэргэжлийн чадавхи, хариуцлага, ажлын туршлагыг харгалзан холбогдох албан тушаалд ажиллуулж үр дүнг тооцох /Ажлын үр дүнгүй, нэг албан тушаалд удсан, эсвэл танил тал, улстөрийн үзэмжээр ажилд томилогдсон ажилтан/

ЦАР ТАХЛЫН ҮЕД ХӨСҮТ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

ХӨСҮТ нь Монгол улсын хэмжээнд халдварт өвчин судлалын мэргэшсэн толгой байгууллагын хувьд өнөө үед үүргээ ерөнхийд нь биелүүлж эрүүл мэндийн салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тус эмнэлэг өндөр мэргэжлийн ахмад болон залуу эмч нарын нөөцтэй, улс орны хэмжээнд гарсан халдварт өвчнийг илрүүлэх, оношлох, тандалт судалгаа хийх, эмчлэх, урьдчилан сэргийлэх бүх үүрэг нь багтана.Хэдийгээр  эдгээр үүргээ биелүүлж байгаа ч хариуцлагагүй зарим эмч ажилтан, удирдлагын хүмүүсээс хамаарч бүтэц зохион байгуулалт, дотоод дэг журам, хариуцлага алдагдан үндсэн үүргээ биелүүлэхэд алдаа гарч байна.

  1. Удирдлагын багийг чанаржуулах
  2. Мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах
  3. Дотоод дэг журмыг мөрдүүлэх, орчин нөхцлийг сайжруулахын тулд санхүүгийн нөөцийг зохистой ашиглах
  4. Тус эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагааг чанаржуулж тодорхой болгон мэргэжлийн залуу боловсон хүчнээр хангах
  5. Цар тахлын мэдээг тодорхой болгох үүднээс эмнэлгийн мэдээллийн албыг сайжруулах
  6. Улс орны хэмжээнд нэгдсэн мэдээллийг шуурхай штабаас явуулах тул ЭМЯ-ны болон ХӨСҮТ-ийн мэдээллийг зогсоох
  7. ХӨСҮТ цар тахлын өвчлөлийн талаар мэдээ тайланг шуурхай штабт өдөр тутам тогтмол цагт өгөх, өөрсдөө дур мэдэн мэдээлэхийг хориглох, ялангуяа улс орны хэмжээнд нэгдсэн мэдээллийг дутуу урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх нь мэдээлэл зөрүүтэй байх байх аюултай.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ

  1. ХӨСҮТ-ийн вакцинжуулалтын алба цар тахлын эсрэг бий болсон вакциныг судалж вакцин захиалах, оруулах, хадгалах, иргэдийг дархлаажуулах үйл ажиллагааг удирдаж хүн амыг вакцинжуулах арга хэмжээ явуулах
  2. Вакцин хадгалах, хүйтэн хэлхээний болон бусад хэрэгжүүлэх журам боловсруулж,  мөрдөн ажиллах
  3. Вакцинжуулалтын үр дүнг тогтоох хариуцлагыг хүлээнэ.
  4. Вакцинжуулалтыг эхний ээлжинд эрсдэлтэй бүлэг, эмч эмнэлгийн ажилтнууд ахмад настан хүүхдэд хийж улмаар үлдсэн хүмүүст хийх болно.

ЦАР ТАХЛЫН ҮЕ ДЭХ УЛС ОРНЫ АМЬДРАЛЫГ ЯВУУЛАХАД ОЙРЫН ҮЕД ЯВУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

  1. Цар тахлын хэмжээ нийт хүн амын дунд тархсан тул одоо илэрсэн байгаа голомтот халдварын тархалт, хүн амын дунд тохиолдлоор илэрч байгаа халдварын цар хэмжээг хязгаарлах, тархалтыг багасгах үүднээс хүн амын хөдөлгөөн ихсэх нөхцөлд ойрын цаг үед тодорхой хугацаан хатуу хөл хориог тогтоон шуурхай зохион байгуулах
  2. Улс орны үйлдвэрлэл, ААН-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын үйл ажиллагааг чөлөөтэй ажиллуулах
  3. Хүүхдийн цэцэрлэг, их бага сургуулийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд нь ажиллуулах
  4. Хүнс барааны дэлгүүр, хоол цайны газруудыг бүрэн ажиллуулах
  5. Дээрх байгууллагуудыг ажиллуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, өвчлөл гарсан тохиолдолд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулна.
  6. Шөнийн баар цэнгээний газар, тоглоомын газар, нийтийг хамарсан урлагийн тоглолт, хурал цуглааныг тодорхой хугацаагаар хориглох шаардлагатай.
  7. Эдгээр арга хэмжээг даруй зохион байгуулж  гарах үр дүн, нөхцөл байдлаас хамаарсан дараагийн шийдвэрийг гаргах болно.
  8. Монгол улсын дотоодын өвчлөлийн нөхцөл байдал, гадаад улс орнуудын. өвчлөлийн явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамааран олон улсын нислэг, хил гааль нээх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 ЦААШИД:

Ковид-19-ийн өвчлөл, тархалт, дэлхийн хүн амын дунд тодорхой хэмжээгээр оршиж, халдварлагдан тархаж, хүмүүсийг өвчлүүлэх нь уг өвчнийг эмчлэх эмчилгээний бүрэн арга нээгдтэл байх тул хүн ам, байгалийн идэвхгүй дархлаа, идэвхитэй вакцины дархлаанд бүрэн хамрагдтал уг өвчин тархсаар байх бөгөөд Монгол улсад цар тахлын эсрэг авах арга хэмжээ тасралтгүй үргэлжлэх болно.

Хүний нийгмийн амьдралын явцад тохиолдож байгаа вирус болон бичит биетний халдварын үүсэл хөгжил, байнга тохиолдох бөгөөд энэ нь амьд ба амьгүй байгалийн ердийн үзэгдэл юм. Тиймээс хүний нийгэм, эрүүлээр оршин тогтнохын тулд  тохиолдож байгаа эмгэг байдлыг танин мэдэж, эсрэг арга хэмжээг тухай бүрт нь авч аюулгүй байдлаа хангаж байх ёстой.

                       МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД ТББ-ЫН ТЭРГҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ,

 ДОКТОР ПРОФЕССОР, ХУРАНДАА Л.ЖАМБАЛЖАВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.