2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна. Үүн дээр хэдэн чиглэлд, хэдэн автобус нэмэгдэх вэ?
Ч.Сайханбаяр: Нийтийн тээврээр өдөрт 30 мянган иргэнд үйлчилнэ гэж төлөвлөсөн
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга
-Энэ сарын 15-ны өдрөөс 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ гэж төлөвлөсөн. Өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн.
Д.Сумъяабазар:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу. Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь. Үүнээс гадна бид өмнө нь хөдөлгөөний эрчмийг 15 хувьд барина гэж төлөвлөсөн. Өнөөдөр Шадар сайдаас чиглэл ирж, таван хувь болгоно гэсэн. Энэ хэмжээнд бид барьж чадах уу?
С.Жавхланбаатар: Бүх алба хаагчдад чиглэл өгсөн
ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга
-Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.
Д.Сумъяабазар: Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй
-Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй, шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай. Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
