Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 37530 шинжилгээ хийлээ.
Ингээд 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүний 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Харин 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,416 болсноос дотоодын халдварын тоо 1904 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 643 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 2
- Хүнд 3
- Хүндэвтэр 77
- Хөнгөн 561хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 48 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.416 үүнээс эдгэрсэн 1760 буюу 72.8 хувь байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1578 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
