Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн хамт олон өртөг зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэсийн тээвэрчид энэ онд эрчим хүч, технологийн нормчлогдсон материалын зарцуулалт, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэлтээс 913.2 сая төгрөг хэмнэхээр төлөвлөжээ. Тодруулбал, эрчим хүчнээс 23,6 сая, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэлтээс 30 сая, технологийн нормчлогдсон материалаас 800 гаруй сая төгрөг нэмнэхээр нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний тулд Ил уурхайн Зам овоолгын хэсгийн ойролцоо шатахуун түгээх станц барьж, автомашинуудаа цэнэглэх аж. Ингэснээр нэг машины 8 км орчим сул явалтыг бууруулж, улмаар жилд 45600 км-ын сул гүйлт хэмнэх тооцоо гаргажээ. Мөн Ил уурхайн 8А, 8Б, 9Б, 4-р овоолгын ойролцоох ШТС-ын дэргэд Дугуй хийлэх станц байршуулснаар автомашины сул явалтыг бууруулж, сард 140 орчим сая төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнээс гадна зарим хүн тээврийн машинуудыг төрөл бүрийн автомашины гаражаас технологийн тээврийн гараж руу шилжүүлэн байршуулснаар сул явалтыг багасгаж зардал хэмнэхээр тооцжээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн эрдэнэсийн тээвэрчид цар тахлын хүнд цаг үед зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө биелүүлэхээр шамдан ажиллаж байна.
М.ОДГЭРЭЛ

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
