Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг 200 орчим камераар хянан ажиллаж байна. Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн байна.

Өнөөдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд 06:00-14:00 цагийн байдлаар 33.834 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь оролцсон байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөнд оролцож буй нийт машины тоон мэдээллийг хоёр цаг тутам гаргаж байгаа. Энэхүү тоон мэдээллээс харахад 08:00-10:00 цагийн хооронд буюу үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх цагаар замын хөдөлгөөн эрчимжиж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид хувийн унаагаараа хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд PCR-ийн шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
