Өнөөдөр шарагчин гахай өдөр

2021 оны 02-р сарын 20 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 2 дугаар сарын 20. Бямба (Санчир) гараг(2021)

-Билгийн тооллын шинийн 8, шарагчин гахай, чөлөөт эх-3 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир, бямбанарма өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-18:22.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх