Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг нийслэл даяар зохион байгуулсан бөгөөд энэ ажилд Улсын хоёрдугаар төв эмнэлэг идэвхийлэн оролцож байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд тус эмнэлэг нийт 64 мянга гаруй сорьцыг шинжилж 18 эерэг тохиолдлыг илрүүлсэн байна.
УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, иноваци, бодлого төлөвлөлт хариуцсан захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан:
УХТЭ –ийн Нэгдсэн лабораторийн тасагт Молекул биологийн лабораторийг байгуулсан бөгөөд энэ сарын 4-ний өдөр УОК, Засгийн газар, ЭМЯ-аас чиглэл авч, энэ сарын 9-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тус лабораторид “Нэг хаалга – Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд PCR-ын сорьц шинжлэн ажиллаа. Манай лаборатори нь таван PCR, таван РНХ машинтай бөгөөд өдөрт 4,000-5,000 хүний шинжилгээг хийх хүчин чадалтай. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 64 мянган сорьцыг авч, шинжилсэн. Ковид-19-ийн сорьц шинжлэх ажил нь 5-6 шат дамжлагатай бөгөөд хоёр нь машинаар хийгддэг бол үлдсэн нь хүний гараар хийгддэг буюу хосолмол хэлбэрээр шинжлэгддэг. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн чадамж ихээр шаардсан ажил болдог. Манайд 13 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг буюу нийт 39 эмч, лаборантууд ажиллалаа. УХТЭ-ээс 14 эмч, АШУҮИС-иас 5 багш судлаач, ХСҮТ-өөс 2 доктор, 8 аймаг, нэг дүүргээс эмч, лаборант нарыг оролцуулсан олон талын оролцоог хангасан өргөн бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар тасралгүй ажиллаж байна.
УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн эрхлэгч, Эмнэлзүйн эмгэг судлалын тэргүүлэх зэргийн эмч С.Анхтуяа:
Манай тасагт НҮБ-ийн Хүн амын сан болон Оюутолгой компаний санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд молекул, биологийн иж бүрэн 19 төрлийн аппарат тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэж өгсөн. “Нэг хаалга – Нэг шинжилгээ” арга хэмжээ дууссан ч бид цаашид ч PCR-ийн шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон. Үүнээс гадна манай молекул, биологийн лаборатори нь дан ганц PCR гэлтгүй энгийн үед вирусийн халдварын, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой бактерийн халдвар, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг хийх боломжтой бөгөөд өдөрт дээрх төрлийн 1000 гаруй шинжилгээг хийх хүчин чадалтайгаар ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж байна.
УХТЭ Сургалт гадаад харилцааны албаны дарга, Анагаах ухааны доктор Б.Бумдэлгэр:
Миний хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр нэгдүгээр багийг мэргэжил, арга зүйгээр хангах, чиглүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулах үүрэгтэйгээр ахалж ажиллалаа. Бидний хувьд масс шинжилгээг хийхэд туршлагагүйтэх асуудал гарсан ч тухай цаг үед нь асуудлуудыг шийдэж, шинжилгээний ажлыг тасалдалгүйгээр үргэлжлүүлсэн. Баг хамт олон маань эдгээр өдрүүдэд маш их зүйлийг сурсан бөгөөд цаашид энэ төрлийн шинжилгээг доголдолгүйгээр хийх чадамжтай болсон. Ажлын явцад оношлуур солигдсон нь ажлын үр бүтээлд нөлөөлсөн бөгөөд манай чадвартай лаборант нар шинэ төхөөрөмж дээр маш хурдан ажиллаж сурсан нь манай багийн чухал үзүүлэлт байлаа.
Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдсэн байна.
Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан аж.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|

















Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
