Монголын Залуучуудын Холбооноос Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой “ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаан зарлаад байгаа.
Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал Б.Нямзулаас тодрууллаа.
-Боловсролын асуудал бол мэдээж манайд хамгийн тулгамдаж буй шийдэл хүлээсэн асуудал. Тийм учраас Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөгжлийн хүрээлэнгээс шийдэл хүлээсэн асуудалд гарц, гаргалгаа бий болгох ажил зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Одоо ажлын явц ямар хэмжээнд байна вэ? Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад ч тэр үү залуучуудын нийгмийн идэвх оролцоо суларсан байна уу даа гэж анзаарагдах боллоо?
-Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад нийгмийн оролцоо нь суларсан байж магадгүй. Цар тахал дэлхий дахиныг өөрчилж байна шүү дээ. Ихэнх салбарууд цахим платформ руу шилжлээ. Ялангуяа боловсролын салбарт хүссэн хүсээгүй шинэчлэлтүүд орж ирлээ. Танхимын сургалтууд цахим, онлайн, теле сургалтад шилжлээ. Энэ нь нэг талаараа цаг хугацаа, орон зайг үл харгалзан тогтвортой суралцах боломж. Нөгөө талаараа боловсролын тэгш бус байдал үүсэж болзошгүй эрсдэлтэй. Учир нь хөдөө орон нутагт интернетийн хүрэлцээ муу байгаагаас хоцрогдол үүсэхээр байна. Бас нэг чухал асуудал бол бидний суралцах, хөгжих хандлага. Хорио цээрийн дэглэмийг амралт гэж хүлээж аваад, өөрөө өөрийгөө хоцрогдолд оруулаад байгаа залуус ч байна. Тиймээс нэгдүгээрт бид залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нийгэмдээ оролцоотой байх боломж олгохыг хүссэн. Хоёрдугаарт боловсролын салбарт тулгамдсан асуудал байна уу, үгүй юу?, асуудал байвал ямар асуудал байна?, яаж шийдэх үү, гарц гаргалгаа нь юу байж болох вэ гэдгийг судлаачид, эрдэмтэд, багш нараас сонсох, гуравдугаарт ажил олгогч, ажилтан, ажил хайгчдаас боловсролын салбарт юу дутагдаж байгааг нь, юу хийхийг хүсэж байгааг нь сонсъё, хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчний эрэлт хэрэгцээ, шаардлага нь ямар болсон гэдгийг сонсох зорилготойгоор энэ уралдааныг зарласан.
-Илтгэлүүд заавал боловсролын хүрээнд бичигдсэн байх ёстой юу. Оролцогчдод нас хязгаар тогтоосон уу?
-Аль ч насныхан оролцох боломжтой. Сэдвийн хувьд заавал боловсрол гэхгүй, чөлөөтэй байж болно. Энэ уралдаан маань иргэн бүрийн дуу хоолойгоо илэрхийлэх, нийгэмдээ идэвх оролцоотой байх боломж.
-Баг бүрдүүлэн оролцох, аймаг орон нутгаас оролцож болох уу?
-Болно. Монгол орны өнцөг булан бүрээс имэйлээр илтгэлээ ирүүлж болно. Хэрвээ эхний шатанд шалгарсан тохиолдолд илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг нь олгохоор хичээж байна. Мөн багаараа оролцож болно. Баг шалгарсан тохиолдолд багаа төлөөлж нэг нь илтгэлээ хэлэлцүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн манай МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн пэйж хууднаас авах буюу 77771313, 91111512 утсанд хандаж болно
Фэйсбүүк пэйж:
Монголын Залуучуудын Холбооны VI Их Хурал
https://www.facebook.com/ydiadmin
Вэб хаяг:www.izaluu.mn
Илтгэл хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цаг хүртэл ydi.researchers@gmail.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын залуучуудын холбоо
Хамтран зохион байгуулагч: МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
