“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн талаар ойлголт өгөх мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эхнэр нөхөр бие биенийхээ бие махбодид халдах, эсвэр үр хүүхдийнхээ бие махбодид халдахыг л хэлээд байна гэх ойлголт байдаг?
-Нийтлэг яг тийм ойлголттой байдаг л даа. Тэгэхээр “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг бол эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлж байгаа юм.
Өөрөө хэлбэл нэг гэр бүлийн дотор өрнөж байгаа хүчирхийллийн шинжтэй бүх үйлдлийг л “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж ерөнхийд нь нэрлээд байна л даа. Гэхдээ хүчирхийллийн хэлбэр нь бас олон янз.
Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн биемахбодод халдсан үйлдлээр илэрдэггүй бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг хуулинд сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэлбэрээр үйлдэгддэг талаар хуульчилж өгсөн.
-Тодруулбал?
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.
Эдийн засгийн хүчирхийлэл гэж:
– Цалин хөлс,
– тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого,
– хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах,
– орлого олох боломжийг нь хязгаарлах,
– шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах,
– тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг хэлнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчихийлэл гэнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг хэрхэн хуульчилсан байдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл зааснаар албадан сургалтанд хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог хуулийн зүйл заалт байдаг.
Мэдээллийг бэлтгэсэн: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Гуахалиун

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
