Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Усны салбарын хэд хэдэн бодлого тусгагдсны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзан дээрх асуудлаар санал солилцлоо.
Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнг гарган ажилласан. Уулзалтаар дээрх жишгийн дагуу “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлалыг бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд гар нийлэн ажиллахаар санал нэгдсэн юм.

Уулзалтын дараагийн хэсэгт Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Тэр дундаа Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөндөө буулгах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм. Түүнчлэн хоёр орны аялал жуулчин салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны эрдэмтдийн хамтарсан “Хүннү-Аттила судлалын эрдэмтэн сан”-гийн “Гол мод II” соёл-археологийн төслийг хэрэгжүүлэнэ. Уг төслөөр хэрэгжснээр Хүннү ба Аттила судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
