Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “НОК-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна. Орон зайн дүн шинжилгээний төвийн тархвар зүйч, судлаач нар системд мэдээлэл оруулж, тархварын явц, аль дүүрэг, хороодоор халдвар илүү тархах өндөр магадлалтай байна вэ гэдгийг тооцооллын үндсэн дээр гаргаж ирж байна. Иргэд шинжилгээ өгөөд эрүүл гарахаар, эсвэл вакцинжуулалтын эхний тунг тариулаад дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Мөн иргэд амны хаалтаа зүүхгүй, гараа ариутгахгүй, хүн хоорондын зайгаа барихгүй байгаагаас болж бизнесийг нь дэмжих үүднээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн газруудад хүндрэл гарч байна. Вакцинжуулалтад Улаанбаатар хотын иргэдийг бүрэн хамруулж байж, 2021 оны хоёрдугаар хагасаас хэвийн амьдралдаа орохоор төлөвлөж ажиллаж байгаа.
Хөл хориог 14 хоног, 28 хоног тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын түвшинд ярьж байгаа. Бид хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоохоор байр сууриа нэгтгээд, санал нэгдсэн. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, халдварын өндөр эрсдэлтэй байгаа хороодын тархалтыг хумих ажил эхлээд явж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэрийг УОК, НОК, ДОК ярилцаж гаргасан. Энэ хороо халдварын өндөр эрсдэлтэй, голомт болсон. Иргэдэд бухимдалтай, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ бусдад халдвар тараахгүй, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт бүхэлдээ хөл хорио тогтоохгүй байх үүднээс өндөр эрсдэлтэй хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Иргэд хариуцлага, сахилга баттай байж чадвал халдвар тархахгүй байх бололцоо байна.
Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна. Цаашид Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4, 5, 6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай. Эдгээр хороонд амьдарч байгаа иргэд хариуцлага, сахилга баттай байж, иргэний үүргээ ухамсарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай” хэмээн ярилаа.
Нийслэлийн Засаг дарга хорооны Засаг даргыг томилдог субъект биш
Мөн өнөөдөр цахим орчинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг сольсон гэх мэдээлэл олны анхаарлын төвд байсан. Үүнд Хотын дарга хариулт өгч “Нийслэлийн Засаг дарга хорооны Засаг даргыг томилдог субъект биш. Баянзүрх дүүргийн удирдлагууд үүн дээр анхаар. Өвчин зовлонтой байгаа үед удирдах албан тушаалтнууд хүмүүстээ зөв ойлголт өг. Ямар учраас сольсон гэдгээ тодорхой мэдээлэх хэрэгтэй. Хүнд үед боловсон хүчний бодлогоор оролдох биш, бодлогоо нийлүүлж, иргэдтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулж, коронавирусийг богино хугацаанд хумьж, иргэдээ вакцинжуулах хэрэгтэй байна. Хотын иргэдийг яаралтай вакцинд хамруулж, Улаанбаатар хот шар бүс болж, нийгэм, эдийн засгийн амьдралаа шуурхай босгож ирэхгүй бол бид хүнд нөхцөлд байна” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
