Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн хороодоос 26 дугаар хорооноос коронавирусийн халдвар хамгийн олон илэрч, 108 хүн халдвар авчээ. Иймээс тус хороог халдварын голомт болсон гэж үзэж, цаашид нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоохгүйн тулд хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгалыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн юм.
Хатуу хөл хорио тогтоосноос хойших хоёр хоногийн хугацаанд тус хорооноос 28 хүн халдвар авсныг тогтоож, хавьтал болсон хүмүүсийг гэрт нь ажиглаж эхэлсэн. Мөн тав хоногт төлөвлөсөн ажлыг хоёр хоногт хийж, гүйцэтгэж дууссан учраас өнөөдрийн 06:00 цагаас хөл хориог цуцалж, 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа билээ. Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм.
Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй олон хүн халдвар авах эрсдэлтэй байсан юм. Иймд хэдийгээр 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцалсан ч иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
