2021.03.19-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 536 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 8
- Онхолдох хэлбэрээр 1
- Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас дурдвал:
2021.03.19-ний өдрийн 22.00 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун замд суудлын 2 автомашин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирсон.
2021.03.19-ний өдрийн 20.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг “Минжийн хангай гудамж” сумын төв шороон замд суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насыг хохироосон.
2021.03.20-ны өдөр 22.00 цагийн орчимд СБД-ийн 20 дугаар хороо Сэлхийн зам “Хадат Вилла” хотхон явах замд Норд бенз маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирч, жолооч гэмтсэн.
2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам , “Мишээл” эмнэлгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Төв аймаг Баян сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил илрүүлсний 136 нийслэлд, 65 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
