Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтаар номын агуулга, стандарт, монголд хэвлэгдэн гарч буй орчуулгын зохиолыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, дэлхийд танигдах, нөлөөлөхүйц зохиолоо олон улсад орчуулан гаргах, урлагийн шүүмж судлалыг бодитойгоор хөгжүүлэх сэдвийн хүрээнд ярилцлаа.
Түүнчлэн хүүхдийн зохиолчдыг төрөөс бодлоготой дэмжиж, хүүхдэд зориулсан бүтээлийг нас насны ангиллаар хэвлэн нийтлэхэд анхаарахгүй бол монгол хүүхдүүд дан гадны зохиолоор хүмүүжиж буйг онцолж байв.
Ном хэвлэлийн салбарынхан Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзан санал солилцож буйд талархал илэрхийлээд, ном, хэвлэлийн түүхий эдийг гадаадаас үнэтэй оруулж ирснээр номын өртөг өндөр байна, тиймээс татварын хөнгөлөлтөд анхаарах, ном хэвлэлийн бодлогыг зангидсан зөвлөлтэй болох, дижитал номын санг хөгжүүлэх, дижитал стратегийг хэрэгжүүлэх, монгол зохиол бүтээлээ олон улсад таниулах, монголч эрдэмтдийг бодлоготойгоор урин ажиллуулах зэрэг асуудалд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүслээ.
Уулзалтад ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Номын сан ном зүйн инновацийн хүрээлэнгийн тэргүүн Б.Түвшинтогтох, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын уран зохиолын академийн Ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор До.Цэнджав, ISBN агентлагын Удирдах зөвлөлийн дарга Р.Энхбат, “Утга зохиол судлалын төв” ТББ-ын тэргүүн Д.Гүн-Үйлс, Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төвийн Удирдах зөвлөлийн дарга Б.Нацагдорж, “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Б.Ганчимэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн П.Батхуяг, Монголын чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн Ж.Байгальсайхан, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэн нар оролцов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
