“Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч нар хамрагдаж байна. Сургалтаар шилдэг менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттай танилцаж туршлага судлах юм.
Сургалтын нээлтийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшиний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт хийгдэх реформыг гардаж хийх та бүгдийн хувийн, байгууллагын манлайлал, мөн салбарын манлайлал чухал” гэдгийг онцоллоо.
Энэхүү сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, Глобал грөүф институт-Global Growth Institute, Гүрэн академи, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цахим сургалтыг удирдан зохион байгуулж байна. Сургалт тус бүр 100-110 хүнтэй 10 ангиар 1-3 ээлжээр зохион байгуулагдах юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
