Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ.
ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ. Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1,3 сая вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрээр хэллээ.
Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа.
Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
