Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ орон даяар боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Монголын Залуучуудын Холбоо” ТББ-аас Төрийн ордны “Их Монгол” танхимд хамтран зохион байгуулсан ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй болон 800 өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр шилдэг 16 хүүхдэд иргэний үнэмлэх, батламж гардуулж, урлагийн тоглолт толилуулсны зэрэгцээ хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн илтгэл тавив.
Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд, залуу 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах юм. Энэхүү тэмдэглэлт өдөр тэдний төлөөллийг оролцуулсан Андгай өргөх ёслолыг орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын Залуучуудын Холбооны салбар байгууллагууд хамтран нэгэн зэрэг зохион байгууллаа. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суугаа 16 нас хүрч буй Монгол Улсын иргэдэд иргэний үнэмлэхийг нь гардуулав.
2002 оноос Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж буй тус ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг төлөвшүүлэх, төрт улсаа дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, түүх, соёл, уламжлалаараа бахархах үзлийг дэмжих зорилготой юм.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
