Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг цар тахлаас урьдчилан сэргийлж, дархлаажуулалт тогтоох зорилгоор ЭМЯ-аас хуваарилсан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2500 тун Эрдэнэт хотод ирснээр уурхайчдаа цаг алдалгүй вакцинжуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Эрдэнэт хотод энэ сарын 24-нд коронавирусын батлагдсан тохиолдол илэрч, улмаар дархлаажуулалтын ажил эхэлсэн. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2000 тун Эрдэнэт хотод ирснээр 3-р сарын 26-наас вакцины эхний тунг голомтод ажиллаж байгаа алба хаагчдадаа хийсэн юм. Эхний вакцинжуулалтаас Эрдэнэт үйлдвэрт 250 тунг хуваарилж эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдлын ажилтнуудаа дархлаажуулалтад хамруулсан бол энэ удаагийн 2500 вакцины 1, 2-р тун буюу 5000 вакциныг уурхайн ээлжийн ажилчдад хийж эхэллээ.
Синофарм үйлдвэрийн вакцин нь уламжлалт аргаар бүтээсэн вакцин юм. Уламжлалт аргаар бүтсэн вакцинд сахуу, гепатит В, С полиомиелит, хөхүүл ханиалга, татран өвчний эсрэг вакцинууд багтдаг байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг вакцинд хамрагдах санал асуулгын үндсэн дээр сайн дураар дархлаажуулалтад хамруулж байна. Нийт 5 өртөөгөөр 50 гаруй эмч сувилагч 20 гаруй цагдаа, онцгой зэрэг чиглэл хариуцсан албан хаагчид нийт 70 гаруй хүнтэй ажлын хэсэг вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Вакцинд хамрагдсан ажилчдыг 30 минут ажиглалтын байранд ажиглан, халуун цайгаар үйлчилж, даралт үзэж эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Вакцинжуулалтын явцын тухайд цагт ойролцоогоор 50 гаруй ажилтныг дархлаажуулж байна. Өдөрт 500 гаруй ажилтныг вакцинд хамруулахаар зохион байгуулалтын ажлыг төлөвлөжээ. Вакцин тариулсны дараа ч амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Э.Мөнх-Уянга

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
