Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхэлнэ.
Гэвч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.
Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
