Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч нараас бүрдсэн “Медик”-ийн хамт олон “Эрүүл мэнд энэ насны жаргал” уриатайгаар сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан ажиллаж байна. Тэд MEDIC фейсбүк пэйж хуудсаараа дамжуулан хувь хүний хөгжилд бодит нэмэр болохуйц мэдлэгийг түгээж өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх, чанартай боловсрол олгох, үргэлж мэдээллийн шинж чанарт анхаарч эрэлт хэрэгцээтэй, үнэн зөв, үнэ цэнтэй мэдээ мэдээллийг бэлтгэн иргэддээ зориулан хүргэдэг.
Сэтгэцийн эмч нараас бүрдсэн MEDIC пэйжийн хамт олны зүгээс сэтгэцийн эрүүл мэндийн салбарын АНХНЫ цахим сэтгүүл болох “COLORFUL MIND” сэтгүүл уншигч таны гарт хүрэхэд бэлэн болжээ.
Сэтгүүлийнхээ анхны дугаартаа тэд сэтгэцийн эрүүл мэндийн тухай шинжлэх ухаанд суурилсан мэдээ, мэдээлэл, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага хамт олон, хувь хүмүүсийн танилцуулга, сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг кино, утга зохиол, урлагаар дамжуулан олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэхээр зорьжээ.
“COLORFUL MIND” сэтгүүлийн анхны дугаарыг World plus аппликэйшнээр дамжуулан үнэ төлбөргүйгээр уншиж, сэтгэцийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
Дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулж байгаа энэ өдрүүдэд бидний бэлтгэсэн мэдээ мэдээлэл танд бага ч атугай гэрэл гэгээ авчрах болтугай.
Уншигч танд сэтгэлийн амар амгаланг хүсэн ерөөе!



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
