ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн байдлаар 885 хүнээс халдвар илэрлээ. Мөн 371 хүн эдгэж гарсан. 20 настай эрэгтэй, 61 настай хүн “Ковид-19”-өөр нас барлаа. Улаанбаатарт 836, орон нутагт 48 тохиолдол бүртгэгдлээ. Хөнгөн 1910 өвчтөн байна. Энэ тоо буурч байгаа нь хүнд хүндэвтэр маш хүнд өвчний тоо ихсэж байгаатай холбоотой. Хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна. Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй. Өвчлөлийн тоо 885 байгаа нь хатуу хөл хорио тогтоосноос гарч буй үр дүн биш, хөл хорио тогтоохоос өмнөх үеийн өвчлөлийн тоо юм.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ?
-3-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байна. 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо буурч, хөл хорионы дараа ахин нэмэгдэх төлөвтэй байна. Долоодугаар сарын дундуур өвчлөлийн тоо буурах тооцоолол бий.
-Бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ? \Bloomberg TV\
-0-17 насны 3317 хүүхэд өвчлөөд байна. Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байгаа. Нэг хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг.
-Гэртээ нас барж байгаа тохиолдлуудад оршуулах арга хэмжээг хэрхэн авч байгаа вэ?
-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тохиолдлуудад “Буян” компанийн цогцос хадгалах байранд цогцосыг хадгалж байна. Оршуулахдаа 30 хүртэлх хүнийг оролцуулан зохион байгуулж байгаа. Эмнэлэгт нас барсан тохиолдолд эмнэлгийнхээ моорогт тухайн цогцосыг зориулалтын уутанд хадгална гэсэн журам бий.
-Хөл хорио тогтоосноос хэд хоногийн дараа халдварын тоо буурах вэ? \Ikon.mn\
-Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөлийн явц буурах уу, цаашаа үргэлжлэх үү гэдэг нь шалтгаалдаг. 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-н гэхэд өвчлөл бага зэрэг буураад, хөл хорионы дараа дахин ихсэнэ. Долоодугаар сарын дундуур ялимгүй буурах хандлагатай байна. Хэрвээ хөл хориог 28 хоногийн дараа гэж үзвэл өвчлөлийн тоо огцом буурч, долоодугаар сар гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош гарна гэсэн судалгаа бий. Харин энэ хөл хорио ЭМЯ-ныхаа ачааллыг түр зуур ч болов хөнгөвчлөх ач холбогдолтой.
-Хэдэн эмч халдвар аваад байна вэ?
-Хамгийн сүүлийн тоймоор 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Үүнээс 278 нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, бусад нь гэр бүлийн гишүүдээсээ халдвар авчээ.
-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Дархлаагаа дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна.
-Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө гарах уу?
-Хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст сөрөг нөлөө нь бага. Маш хүнд, хүндэвтэр хүмүүст уушгины өөрчлөлт, удаан хугацаагаар ядрах, сэтгэл гутрах гэсэн шинж тэмдэгүүд гарч байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд өвчний түүхээ цуглуулаад, энэ судалгааг хийж байна.
ХӨСҮТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
