Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар бүх хэсгийн хороодыг камержуулах гэнэ. Сонгогчийн саналаа нууцаар илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр хэсгийн хороодын үйл ажиллагааг буулгахаар камерын өнцөг болон байршлыг тохируулна. Мөн хяналтын тооллогыг камерын бичлэгт буулгана.
Энэ удаагийн сонгуулиар бүх хороодод 100 хувь хяналтын тооллого явагдана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан хэллээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллана.
Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгосон бөгөөд сонгуулийн дүн дамжуулах сүлжээний судалгаа, санал авах байруудад байрлуулах хяналтын камерын бэлэн байдлыг хангахтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
