ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн байдлаар 10000 гаруй хүнээс шинжилгээ авахад, 1220 хүнээс халдвар илэрлээ. 366 хүн эдгэрч гарлаа. 49 болон 44 настай эрэгтэй нас барлаа. Нас барсан хүний тоо 29 боллоо. Үүнээс орон нутагт 114, Улаанбаатар хотод 1094, эмнэлгээс шалтгаалсан хоёр өвчлөл бүртгэгдлээ. Хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 болжээ. Маш хүнд өвчний тоо эрс өслөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Баттөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
28 хоног хорих юм болов уу гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Хэрвээ 28 хоног хоривол ямар үр дүнд хүрэх вэ?
-Энэ удаагийн хөл хориогоор өвчний нууц хугацаандаа байгаа хүмүүс илэрч байна. Нууц үедээ байгаа хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байгаа гэсэн үг. Бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэсэн гэр бүлийн хүрээний халдвар тарах боломжтой.
Хоёр дахь тунгийн нөөц ямар байгаа вэ?
-Сенофарм вакцин дээр нөөцийн асуудал яригдаж байгаа. 56 хоног хүртэлх хугацаанд дархлаажуулахад дархлаа тогтоно гэж үзэж байна.
Гэртээ хүндэрч байгаа хүмүүсийг яаж зохицуулж байгаа вэ?
-20 настай залуугийн нас баралтыг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчин байсан. Тухайн хүн нийтийн асрамжийн газар байрлаж байсан учраас үүн дээр анхаарах шаардлагатай. Нийтийн байр, асрамжийн газарт байгаа хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд дүүргийн эмнэлгүүдийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Шинж тэмдэг багатай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаа.
Гэрээр хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?
-3172 хүн гэрээр тусгаарлагдаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудтай өрхийн эмнэлгийн эмч нартай холбоотой байгаа.
Гэртээ харьж чадахгүй эмч нарын талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Тухайн халдвар дөнгөж гараад удаагүй байхад олон сараар гэртээ харихгүй байх тохиолдол олон байсан. Эмнэлгийн эмч ажилчид маань 14 хоног тусгаарлах байранд байдаг байсан. Одоогоор тусгаарлах байранд 7 хоног, гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна.
Вакцин хийлгээд корона туссан хэдэн хүн байна вэ?
-Вакцин хийлгээд корона туссан 2304 хүн байна. Нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст илэрч байгаа юм. Вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараагаар халдвар авч нас барсан 3 тохиолдол бий. Эхний 21 хоногийн дотор буюу тухайн хүний бие бүрэн дархлаажаагүй байхад халдвар авч байна гэсэн үг.
Хавдартай иргэдэд ямар вакцин хийх вэ?
-Фрайзер вакцины хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, нас барах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулаарай гэсэн чиглэлийг өгсөн. Халдвартай өвчинд аль ч төрлийн вакциныг хийлгэх боломжтой. Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс 5 хүн нас барсан. Суурь архаг өвчин нь юу байсан юм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй цаг алдсан уу гэдгийг тодорхойлж байна.
Иргэддээ хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор халдвар авч байгаа иргэдийн тоо буурч байна. Агаар сэлгэлт дээр анхаарах хэрэгтэй. Цонхоо онгойлгоод хаалгаа давхар онгойлгож байж, агаарын урсгалыг сайн оруулна. Хоол идэхдээ доошоо харж идэх, хажуу хүнтэйгээ ярихгүй байх зэрэг энгийн дадлуудыг хэвшил болгох хэрэгтэй.
ХӨСҮТ-Хэвлэл мэдээлэл

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
