Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

2021 оны 04-р сарын 18 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
172663695_4241037539254367_7513699094995151343_n-6zmdloz2w4ryxcj866sn067d9i1goqhfekot1va9gsg-6zmrn8z3prued36pkyugbuhxan7z66062ubts0oxv0g (1)

Казахстан улсад зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар тус тус  мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ Б.Шоовдор нь “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин юм.

 “Улаанбаатар-2019” Азийн аварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан  ОУХМ Х.Болортуяа нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх