Өнөөдөр шарагчин гахай өдөр

2021 оны 04-р сарын 21 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil

Аргын тооллын 4 дүгээр сарын 21. Лхагва (Буд) гараг (2021)

-Билгийн тооллын шинийн 9, шарагчин гахай, үнэг-8 од, суудал хий, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:50.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.

Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх