НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах боломжтой

2021 оны 04-р сарын 22 өдөр, 10 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4_20210422095359

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд  шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон  НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.

  1. ulaanbaatar.mn цахим хуудсаар
  2. “Check my service” гар утасны аппликейшнээр
  3. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
  4. Засгийн газрын 11-11 төвөөр
  5. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
  6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
  7. 131200 тусгай дугаарт мессежээр
  8. НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
  9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
  10. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
  11. Хороо

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.