ЭМЯ: 911 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 05-р сарын 03 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 911 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 39,381 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 823 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 88 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн хувьд 60, 36 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх