Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МСНЭ-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уламжлалт “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хараат бус сэтгүүл зүй“ форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Хараат бус хэвлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүнд хэцүү цаг үед мэргэжлийн үүргээсээ няцахгүй ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд баяр талархлаа илэрхийлсэн юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Цар тахлын цаг үе ба сэтгүүл зүй” үндсэн илтгэлийг танилцуулж, цар тахлын дараах сэтгүүл зүйд бий болсон өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх, эрх чөлөөнд учирч буй эрсдэлүүдийн талаар хөндлөө.
Цар тахлын эсрэг хуулиар хэвлэл мэдээллийн салбар УОК болон эрх бүхий байгууллагуудын шуурхай мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй, саадгүй, баттай эх сурвалжаас дамжуулах үүрэг хүлээсний зэрэгцээ сошиал олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээх тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт дор ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллагуудаас авсан мэдээллээр бол сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах зөрчил, гомдол энэ хугацаанд огт бүртгэгдээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох хуулийг мөрдөн цар тахлын үед тасралтгүй ажиллаж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн хямралд орж эхэлсэн. “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байгаа энэ өдрөөр ЮНЕСКО-гоос гаргасан уриалгад хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх алхмууд чухал байгааг дурдаад буй. Мөн сэтгүүл зүй нийтийн сайн сайхны төлөөх үйлс юм гэдгийг ухааран үнэлэх, хамгаалах, шаардахыг уриалсан байна. Энэ дэлхийн бүх улс орнуудад хамаарах, хойшлуулшгүй уриа дуудлага гэж үзэж байгаа юм. Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар дутагдаж, ижил төстэй мэдээлэлтэй болж байгаа, тэр дунд албаны мэдээ голлох болсон зэрэг асуудлыг З.Боргилмаа илтгэлдээ хөндөн ярилаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар МСНЭ-ээс хийж буй ажил, байр суурийн талаар сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.
Сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цар тахлын үед шийдвэр гаргаж ажиллаж буй эрх бүхий байгуулллагууд иргэдийн дуу хоолойг сонсох замаар төлөвлөлт, менежмент хийх нь чухал болохыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлан ярилаа. Төр ба иргэдийн харилцан нэгнээ сонсох, хүлээн зөвшөөрөх, харилцан итгэлцэх, хамтран ажиллах үйл явцад хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь хэвлэл мэдээлэл байдаг. Төр, иргэн, хэвлэл мэдээлэл гэсэн энэхүү гурван талт харилцааг эрсдэлийн удирдлагын үед хэрхэн яаж нийтийн эрх ашгийн төлөө оновчтой ажиллуулах вэ гэдгийг хөндсөн юм.
Мөн энэ үеэр МСНЭ-ээс хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ikon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав, zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Лхагвадорж, ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга сэтгүүлч Д.Чанцалдулам, Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэл, yazguur.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Төгсбаяр нарыг “ГАН ҮЗЭГТЭН” цол тэмдгээр, АНУ дахь Монгол телевизийн зураглаач-продюсер Д.Анхбаяр, тус телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Бямбасүрэн, зөв.мн сайтын маркетингийн менежер Ш.Анхтуяа нарыг “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнав.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
