Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл нийт айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ус дулаан, цахилгаан эрчим хүч, хог хаягдлын хэрэглээний төлбөрийг хариуцаж байгаа хэдий ч хэмнэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөгөөний дагуу эхлүүлээд байна.
Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш өсөж буй нь үйлдвэрийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын төслүүд хэвийн үргэлжилж, бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эрчимжүүлэх боломж өглөө. Түүнчлэн хүнд үед ажиллагсдынхаа цалин хөлс болон ажлын байрны тоог бууруулахгүй байх чиглэл баримтлахын зэрэгцээ цаашид цалин урамшуулал нэмэх бодлого, хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов.
Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ус дулаан, цахилгааны төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл тэглэх тухай түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сард гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, үүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болох 650 тэрбум төгрөгийг хариуцах үүрэг даалгаврыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн билээ. Тэгвэл тус үйлдвэрийн хамт олон өнөөдрийн байдлаар нийт санхүүжилтийн 62 хувь буюу 404 тэрбум төгрөгийг төлсөн байна. Сангийн яамтай хамтран гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногийн сүүлээр дахин 60 тэрбум нэмж төгрөг төвлөрүүлснээр нийт 71 хувь нь бүрдэх юм.
Эрдэнэт үйлдвэр оны эхний дөрвөн сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Энэ нь уурхайчид цар тахлын амаргүй үед өндөр хариуцлага, хичээл зүтгэлтэй байж, ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг удирдлагууд тэмдэглэж байна. Тус үйлдвэрийнхэн иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан усны төлбөрийг хариуцахын зэрэгцээ улс орон нутгийн төсөвт бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж байна. Он гарсаар улс орон нутгийн төсөвт 220 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
М.Балжинням

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
