Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” зорилтын хүрээнд “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээг www.expomongolia.org/careerexpo платформоор дамжуулан 2021.05.08-2021.05.24-ний хугацаанд зохион байгуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар ажил хайгч иргэд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос үзүүлэх, ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах, ажлын ярилцлагад цахимаар хамруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Цахим яармагийн үеэр “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ”, “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” дэд сэдвүүдийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эйч ар клуб ТББ болон Мэргэжлийн байгууллага, судлаачдын 30 гаруй сонирхолтой мэдээлэл, лекц, сургалтыг олон нийтэд хүргэнэ.
Мөн 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, ажил хайгч иргэдийг ажлын анхан шатны ярилцлагад оруулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийнэ.
Ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ЦАХИМ ХАЯГ: www.expomongolia.org/careerexpo
ХУГАЦАА: 2021.05.08-2021.05.24
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Утас: +976 91011896, 96101896
Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
