Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнах тухай”, мөн “Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.
Зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлын үеэр зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд оролцож, шагнал хүртэж буй иргэдийн төлөөлөл болгож зарим ахмад дайчин, алба хаагчдад төрийн дээд одон, медаль болон ойн медалийг нь өөрийн биеэр гардуулан өглөө.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасугай” гэжээ.
- Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл Хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,
- ЗХЖШ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Бүжинлхамын Алтанхуяг,
- Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэндээхүүгийн Доржготов нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.
- Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, хурандаа Хуягийн Гансүхийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
- Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн нярав Цэвээний Төмөртогоог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
- Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Очирбатын Аабаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Чуубаатарын Ганболд нарыг Цэргийн гавьяаны одонгоор,
- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нярав Сундуйн Батцэцэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Чүлтэмийн Батжаргал нарыг Алтан гадас одонгоор,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, хошууч Сэрчингийн Бямба-Очир, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Алтанцэцэгийн Уламбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйлчлэгч Цэрэнмядагийн Уламбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйлчлэгч Сэмбэрүүгийн Батбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга иргэдийн шагналыг гардуулсныхаа дараа баяр хүргэн үг хэлэх үеэрээ, орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, энхийг сахиулагчид, үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, цэргийн бэлтгэл үүрэгтэн, баярын хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, Монгол Улсын нийт иргэдэд хандан дэвшүүлэв.
Мөн ойн баярыг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриаллаа.
Түүнчлэн шагнал урамшууллыг үүрэг хариуцлага дагадаг бол аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй өнгөрсөн түүхийн хугацаан дахь алдаа оноогоо эргэж харах, өнөөгийн дүр төрхөө дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход байдгийг тодотгон сануулсан юм.
Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ЗХЖШ-ын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын атташе нар оролцлоо.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
